
Хууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэл Хүний эрх, эрх чөлөөг хангахтай холбоотой зарим хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өнөөдөр (2025.01.24) УИХ-ын даргад өргөн мэдүүллээ. Үүнд:
Хууль зүйн туслалцааны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай
Өмгөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай
Зөрчлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай
Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай
Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай
Жагсаал, цуглаан хийх эрх чөлөөний тухай
Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл багтаж буй.
